Зэвсэгт хүчин 2017

Зэвсэгт хүчний ” АВАРГА ТОГООЧ -2017. арга хэмжээг ЗХЖШ-ын ар талын газрын материал хэрэгслийн төлөвлөлт, хангалтын хэлтэс , Монголын мастер тогоочдын холбоотой хамтран 3 дахь жилдээ энэхүү арга хэмжээг маш амжилттай зохион байгуулж дүнгээ гаргалаа. Нийт хөдөө орон нутгийн 12 ангийн 40 гаруй тогооч нар хоёр өдрийн турш хээрийн ба суурин нөхцөлд ажиллах чадвар, онол , чимэглэл,гэрийн даалгавар,нарийн боов болон хар хайрцагны төрөл гэх мэт 9 төрлөөр өрсөлдөж дүнгээ гаргалаа. Нийт тогооч нартаа цаашидийн ажил хөдөлмөрт нь амжилт хүсье !!!

Зэвсэгт хүчний ” АВАРГА ТОГООЧ -2017. арга хэмжээг ЗХЖШ-ын ар талын газрын материал хэрэгслийн төлөвлөлт, хангалтын хэлтэс , Монголын мастер тогоочдын холбоотой хамтран 3 дахь жилдээ энэхүү арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Нийт тогооч нартаа амжилт хүсье !!!

Чингис Хааны Цом 2017

Монголд анх удаа “Чингис Хааны Цом 2017 ” олон улсын тогооч нарын тэмцээн 9-дүгээр сарын 6-7 ны өдрүүдэд явагдлаа . Тэмцээнд ОХУ, БНХАУ, ХБНГУ, АНУ, БНСУ, Швейцар, Киргизстан, Казахстан, Узбекстан зэрэг 20 гаруй орноос тогоочид ирж оролцсон.  Энэхүү арга хэмжээг санаачилсан Монголын мастер тогоочдын холбоо, монголын кулиниарийн холбоо болон салбарын мэргэжилийн холбоодуудтай хамтран зохион явууллаа. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд нийтдээ 300 гаруй оролцогч болон зочид төлөөлөгч нар оролцсон юм. Уг тэмцээнд нийт оролцогчид 23 цагийн хугацаанд 18 төрлөөр өрсөлдөж гадны тогооч нартай туршилага солилцож мэдлэг болон мэдээлэл олж авсан нь томоохон сургалтын нэг хэлбэр байсан юм .Мөн энэ удаагийн тэмцээнийг зохион байгуулагч нарын зүгээс оролцогч нарын ажилбар гүйцэтгэх таатай орчин тоног төхөөрөмжөөр хангаж , олон улсын тэмцээний шаардлагад нийцүүлж өгсөн нь тогооч нарыг маань амжилт гаргах нөхцөл болон боломжийг нь бүрдүүлж өгсөн явдал байлаа.

Тэмцээнд олон улсын 20 шүүгч ажиллах бөгөөд тэмцээний үеэр урьдчилан бэлтгээгүй цэсээр хоол хийх, аварга тогооч шалгаруулах уралдаан зэрэг олон арга хэмжээг зохион байгуулах юм байна.

 

Ulaanbaatar Cup 2017 Competition

Ulaanbaatar Cup 2017 Competition

TOP