Chinese Cuisine World Championship 2017

Chinese Cuisine World Championship 2017 – Хятад хоолны дэлхийн аварга шалгаруулах 2017 арга хэмжээ 8-р сарын 30,31 -ны өдрүүдэд явагдаж 9 сарын 1 нд дүнгээ гаргалаа.
Энэхүү арга хэмжээнд Хятад, Сингапур, Тайваан, Малайз, Makao. Гонконг, Монгол, Япон зэрэг 8 орны 20 баг буюу 200 оролцогч оролцсон арга хэмжээ зохиогдож Алтан медаль алтан цомын эзэнээр гонконгоос оролцсон тогооч нар багаараа шалгарлаа. Монгол улсаас төлөөлж ОУ-ын шүүгч 1 ,оролцогч багийн 5 гишүүн болох залуучуудын багийн төлөөлөл маань нийлбэр дүнгээр 9 -дүгээр байранд орлоо.Нийт 5 цагийн хугацаанд 200 порц хоол хийх энэхүү тэмцээнд хүч, хөдөлмөр, оюун санаа, санхүү, сэтгэлийн тэсвэр тэвчээр гаргаж ажилласан та нараараа бид бахархаж байна.Мянга сонсохоор нэг үз гэж та бүгдийн өнөөдөр энэ их олж авсан туршилага дараагийн Бээжин 2018 оролцож амжилтаа ахиулах их боломж юм шүү !!!

 

ЭРҮҮЛ ХҮНС – ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН уриан дор
Баруун бүсийн аварга тогооч , зөөгч шалгаруулах уралдаан сургалт, спорт, урлагийн наадам 2017 оны 8 сарын 10-15 өдрүүдэдховд Ховд аймагт болж өнгөрлөө.
Энэхүү арга хэмжээнд баруун 5 аймгийн /Ховд ,Увс, Баян-Өлгий ,Завхан, Говь-Алтай, Баянхонгор/ 250 гаруй оролцогч нар оролцлоо.

Арга хэмжээний хүрээнд заах арга зүйн дадлагын болон онолын хичээлийг МУ-ын Мастер Тогооч нар маань явууллаа.

Энэхүү 4 өдрийн турш дуутай,бүжигтэй, спорт болон сургалт хоолны 6 төрлийн тэмцээн гээд бие биенээсээ туршлага солилцсон тал бүрийн үр бүтээлтэй шинэлэг үйл ажиллагаануудын нэг байлаа.Энэхүү арга хэмжээг зохиоход дэмжиж тусалсан му-ын мастер тогооч нар ховд аймгийн засаг дарга, засаг даргын орлогч, аймгийн ххааг-ын дарга, засаг даргын тамгын газар ,аж ахуй нэгж багууллагууд сургууль цэцэрлэг эмнэлэгийн нийт тогооч нар, болон зохион байгуулсан Б. Энхжаргалын н Мөнхбат н Цэцэгмаа нартаа нийт тогооч нарынхаа нэрийн өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье.

 

“Chinggis Khaan Challenge Cup 2017” олон улсын тогооч нарын тэмцээний эхны сорилийн хүрээнд Монголын Мастер Тогоочдын Холбоо , Mongolian Culinary Federation хамтарч “Залуучуудын Аварга Тогооч” шалгаруулах ажил мэргэжилийн уралдааныг нийт 18- 25 насны залуу тогооч нарын хооронд зохион явууллаа.Энэ тэмцээнд нийт 38 оролцогч өрсөлдлөө.

TOP