Ерөнхийлөгчийн мэндчилгээ

Монголын мастер тогоочдын холбоо төрийн бус байгууллага нь анх 1998 онд Монголын тогооч нарын холбооны дэргэд Мастер тогооч нарын клуб нэртэйгээр байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлэн, тогооч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх тогооч нарын холбооны ажлыг идэвхижүүлэх үндсэн зорилгоор байгуулагдаж идэвхи зүтгэлтэй ажиллаж байгаад 2013 онд Дэлхийн тогооч нарын холбооны жишгээр Монголын мастер тогоочдын холбоо” төрийн бус байгууллага болон үйл ажиллагаагаа явуулан ажиллаж байна. Өнөөдөр Монголын мастер тогоочдын холбоо нь Дэлхийн тогооч нарын холбооны гишүүн байгууллага, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн байгууллага, төр захиргааны байгууллагууд, мэргэжлийн бүх төрийн бус байгууллага, хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид, тогооч, мастер тогооч нартай хамтран үйл ажиллагаагаа идэвхижүүлж ололт амжилт дүүрэн, ирээдүйдээ итгэлтэй урагшилж явна. Монголын мастер тогоочдын холбооны үйл ажиллагааны цар хүрээ, гаргасан амжилт ололт бүхэн эрч хүч авъяас чадвартай хоол үйлдвэрлэл үйлчилгээний ажилтан, ажилчид, тогооч, мастер тогооч та нарын маань нөр их хөдөлмөр зүтгэл төдийгүй гишүүн, гишүүн байгууллага, үүсгэн байгуулагчид, хамт олны маань сэтгэлийн илэрхийлэл гэдгийг хэлэхэд таатай байна. Манай холбоо нь байнга түншийн холбоотой ажилладаг гадаад болон дотоодын байгууллага хамт олныхоо найдвартай нөхөр, итгэл хүлээсэн байгууллага байх зорилт тавин ажилладаг. Та бүхэнд хамт олныхоо нэрийн өмнөөс үргэлж баярлаж явдгаа илэрхийлэхийн ялдамд, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилж байна. Ерөнхийлөгч Д.Буяндэлгэр

Дэд ерөнхийлөгчийн мэндчилгээ

Сайн байцгаана уу? Эрхэм гишүүд та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Манай Монголын Мастер Тогоочдын холбоо нь үйл ажиллагааныхаа хүрээнд даяарчлагдаж буй өнөө үед бүх гишүүддээ хүрч ажиллахын чин хүслээр энэхүү вебсайтыг ажиллуулж байна. Өнөөдөр энэхүү вебсайт нь та бүгдэд дан ганц мэдээлэл түгээх бус, мэдээлэл солилцох дотоодод болон олон улсад таниулан сурталчлах, бусдад үлгэрлэх, туршлага солилцох, холбооны үйл ажиллагааны төлөвлөгөөтэй танилцах, гишүүдийн хоорондын харилцааг бэхжүүлэх хэрэгсэл болж байгаагаараа ач холбогдолтой юм. Бид та бүхний хүсэлтийг авч цаашид хамтран ажиллахад таатай байх болно. Бидний ажлыг дэмжин хамтран ажилладаг аж ахуйн нэгж, холбооны гишүүд (МУ-ын Мастер Тогооч нар) ,Зөвлөх инженер, эрдэмтэн багш нартаа Монголын Мастер Тогоочдын холбооны хамт олны болон хувийн зүгээс эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Үе үеийн тогооч нарын алдар бадартугай !!!
Хүндэтгэсэн Дэд Ерөнхийлөгч Рагчаабазар Батбаатар

TOP