ММТХолбооны зөвлөлийн гишүүд

Нацаг Хандсүрэн

Монголын мастер тогоочдын холбооны зөвлөх

1989 онд МУ-ын мастер тогооч цол хамгаалсан . Монгол улсын үйлчилгээний гавъяат ажилтан , Монголын тогооч нарын холбооны үүсгэн байгуулагч, WACS гишүүн, Дэлхийн тогооч нарын холбооны монгол дахь салбарын дэд ерөнхийлөгч. , Монголын тогооч нарын холбооны “ ХҮНДЭТ ” гишүүн ,

Л. Шаснаабадраа

Монголын мастер тогоочдын холбооны зөвлөх

Монголын тогооч нарын холбооны “ ХҮНДЭТ ” гишүүн , Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга УМХГ-ын худалдаа ,хоол үйлдвэрлэлийн хэлтсийн дарга , улсын ахлах байцаагч , Монголын тогооч нарын холбооны удирдах зөвлөлийн гишүүн зэрэг алба хашиж байсан төр засгаас хөдөлмөр зүтгэлийг нь үнэлэж Алтан гадас , Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдаж байсан, нийтийн хоолны салбарын ахмад зүтгэлтэнүүдийн нэг билээ.

Л.Баярмаа

Монголын мастер тогоочдын холбооны зөвлөх

Л .Баярмаа инженер технологич МУ-ын зөвлөх инженер зэрэг 2011 онд хамгаалсан , 2003 онд МУ-ын мастер тогооч, Монголын тогооч нарын холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан, WACS гишүүн, 2008 оноос одоог хүртэл Хавдар Судлал Үндэсний төвийн хоол үйлдвэрлэлийн албаны даргаар ажиллаж байна.

Түшигцоодол Дашдэлэг

Монголын мастер тогоочдын холбооны зөвлөх.
Нийтийн хоолны салбарын ахмад зүтгэлтэн.

1962 онд Москва хотын Г.В Плехоновын нэрэмжит сургуулийг, Хоол хүнсний инженер технологичМарксизм-Ленинизмийн оройн дээд сургуулийг 1980 онд төгсөж Олон улсын харилцааны эрх зүйч мэргэжил тус тус эзэмшсэн. 1962 -1963 ХБЯ-нд нийтийн хоолны мэргэжилтэнгээс нийтийн хоолны хэлтэсийн дарга, Худалдаа удирдах газрын дарга зэрэг удирдах алба хашиж байсан төдийгүй төр засгийн ” Алтан “гадас , “ Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон ” Тусгаар тогтнолын одон зэрэг медалиудаар шагнагдаж байсан, Нийтийн хоолны салбарын ахмад зүтгэлтэнүүдийн нэг билээ.

Ө. Отгонбат

Монголын мастер тогоочдын холбооны зөвлөх.

2001 онд МУ-ын зөвлөх инженер зэрэгтэй , техникийн ухааны магистр,МУ-ын мастер тогооч, Худалдааны тэргүүний ажилтан, Хоол үйлдвэрлэл,үйлчилгээний салбарын зөвлөх төвийн тэргүүн , Хоолзүй шим тэжээл судлалын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн , Мэргэжлийн ур чадварын шалгалтын төв комиссын шалгагч багш , Монголын тогооч нарын холбооны “ ХҮНДЭТ ” гишүүн

Д. ОТГОНБАЯР

Монголын мастер тогоочдын холбооны зөвлөх.

1954 онд Улаанбаатар хотод төрсөн. Улаанбаатар хотын уугуул. 1977 онд МУИС-ийг нийтийн хоолны инженер, технологич мэргэжлээр “Онц”төгссөн. ШУТИС-ийн Хүндэт профессор, Магистр, Ахлах багш Монгол улсын “Зөвлөх инженер”, .Монгол улсын “Мастер тогооч” цолтой 1977 - 2015 он хүртэл 38 жил тасралтгүй тус сургуульд багшилж байгаа. 1987 онд ЗХУ-ын Плехановын нэрэмжит Улс ардын аж ахуйн дээд сургуульд мэргэжил дээшлүүлсэн.
TOP