Сөүл- Сувон хотын аялал
Аяллын хөтөлбөр
4-р сарын 19 өдөр. Улаанбаатар – Сувон
Аялагчид Буянт Ухаа дахь “Чингис хаан” нисэх онгоцны буудлын 2 давхарын олон улсын нислэгийн явах танхимд цугларч, өглөөний нислэгээр Улаанбаатар хотоос БНСУ-ын нийслэл “Хан мөрний гайхамшиг”- Сөүл хот руу ниснэ. 4 цагийн дараа “Инчон” олон улсын нисэх онгоцны буудалд бууж хил гаалиар нэвтэрсний дараа нутгийн хөтөч угтан аваад Сувон хот руу автобусаар явна. Дараа нь зочид буудалдаа байрлан амарна.
4-р сарын 20 өдөр. Сувон- Сөүл
Өглөөний цайны дараа тогоочйин олон улсын уралдаанд оролцох мандат авна. Хан мөрний гайхамшиг хэмээгдэх Сөүл хотын аяллаа эхэлнэ. Аялал Сөүл хотын түүх дурсгалын чухал газар болох 600-аад жилийн түүхтэй “Кёнбоккүн” хааны ордноос эхэлнэ. Дараа нь солонгос үндэсний хувцас ханбуг өмсч дурсгалын зургаа авахуулна. Мөн Солонгосын үндэсний байдлыг харуулсан Хануг эртний тосгоныг сонирхох болно. Өдрийн хоолны дараа жуулчдын гудамж гэдгээрээ алдартай эртний хэв шинжийг хадгалсан Инсадонгоор аялна. Эндээс та өөрийн хүссэн бэлэг дурсгалын зүйлсийг хямд үнээр худалдан авах боломжтой. Дараа нь Trick eye museum 3D буюу уран зургийн музейгээр аялна. Хөгжилтэй маягаар зураг авхуулах дуртай хүмүүсийн мөрөөдлийн газар гэж хэлж болох энэ газарт та зурагт ертөнцөөр аялан дотор нь орсон мэт бодитоор зургаа татуулан, инээд хөөрөөр дүүрэн цагийг зугаатай өнгөрүүлнэ. /Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харна уу. Үүний дараа Солонгосын хамгийн анхны өндөр цамхаг болох жуулчдын очих дуртай газрын нэг 236,7метр өндөр Намсан цамхагаар зочлон Намсан уул, Сөүл хотын дүр зургийг тольдон харах болно. Энэхүү цамхаг нь хосуудын хайр сэтгэлээ мөнхжүүлдэг газар гэдгээрээ алдартай.
4-р сарын 21 өдөр. Сувон
Үдээс өмнө: Сувон хот дахь хоолны фестивалын нээлтийн үйл ажиллагаа оролцож, нийтийн хоолны тоног төхөөрөмжийн үзэсгэлэн үзэж судалгаа хийх.
Үдээ хойш: Чөлөөт цаг
4-р сарын 22 өдөр. Сувон
Үдээс өмнө: Сувон хот дахь олон улсын хоолны уралдаан үзэж Монгол улсаа төлөөлөн оролцож байгаа тогооч нараа дэмжих, орчин үеийн хоол, хүнсний үзэсгэлэн үзэх судалгаа хийх
Үдээс хойш: Чөлөөт цаг
4-р сарын 23 өдөр. Сувон
Үдээс өмнө: Олон улсын тогооч нартай танилцаж туршилга солилцох
Үдээс хойш: Сувон хот дахь олон улсын хоолны уралдааны хаалтын үйл ажиллагаанд оролцох
4-р сарын 24 өдөр. Сувон.
Өглөөний цайны дараа Юнин рүү явж гүзээлзгэний тариаланд зочлон өөрийн гараар амтат гүзээлзгэнэ түүж үзнэ. Дараа нь Солонгостоо хамгийн томд тооцогдох ”Everland park”-д өдрийг адал явдлаар дүүрэн өнгөрүүлэх болно.
4-р сарын 25 өдөр. Сувон-Сөүл.
Солонгос хоолны хамгийн чухал хачир болох дэлхийд танигдсан Солонгос брэнд кимчиг хэрхэн бэлтгэх талаар суралцаж, өөрийн гараар хийж туршиж үзэх болно. Мөн Лааны тосон музейг үзэж сонирхон дэлхийн алдартай ододтой зургаа татуулан цагийг хөгжилтэй өнгөрүүлнэ. Өдрийн хоолны дараа хямд бараа бүтээгдэхүүнээрээ алдартай, Солонгосын загварын чиг хандлагыг тодорхойлогч Түндэмүн Дизайн Плаза, брэнд бараагаар нэрд гарсан Мёндун худалдааны гудамж болон Шилла их дэлгүүрээр худалдаа хийж, өдрийг чөлөөтэй өнгөрөөх болно.
4-р сарын 26 өдөр. Сөүл – Улаанбаатар
Өглөөний цайны дараа өрөөгөө хүлээлгэн өгөөд нисэх буудал явж, цэцэглэн хөгжиж буй БНСУ-ын Сөүл хотоор хийсэн мартагдашгүй аяллынхаа сайхан дурсамжийг өвөрлөн “Инчон” олон улсын нисэх буудалаас Улаанбаатарын чиглэлд ниснэ. Дөрвөн цагийн дараа цагт Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд бууж, аяллаа баяртайгаар өндөрлөнө.
Тайлбар
Аяллын чиглэл: Улаанбаатар-Сөүл
Аяллын хугацаа: 7 Шөнө, 8 Өдөр
Аяллын үнэ:
1 хүн нийт зардал – 2.950.000₮
Улаанбаатар -Сөүл чиглэлийн 2 талын олон улсын онгоцны энгийн зэрэглэлийн тийзийн үнэАяллын үнэд багтсан зүйлс:
- Зочид буудалд 2 ортой энгийн 1 өрөөнд хоёулаа орох зардал
- Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
- Аяллын хөтчийн үйлчилгээний зардал
- Жуулчны автобусны үйлчилгээний зардал / ирж, очих /
5) Аяллын үнэд багтаагүй зүйлс:
- Гадаад зорчигчийн даатгалын хураамж
- БНСУ-ын визний хураамж
- “Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал
- болон нисэх буудлын таксууд
- Хувийн хэрэгцээний зардал
6) Холбоо барих утас: 99299697